Tuesday, 10 November 2009

Байгалийн баялгийн хараалаас зайлсхийх нь

Жозеф Стиглиц (2001 oны Эдийн засгийн салбараарх Нобелийн Шагнал хүртэгч), Станфордын улс төрийн ухааны профессор Терри Линн Карл (Paradox of Plenty номын зохиогч), Лос Анжельс дахь Калифорниагын их сургуулийн улс төрийн ухааны профессор Майкл Росс (Timber Booms and Institutional Breakdown in Southeast Asia номын зохиогч) зэрэг нэр хүндтэй эрдэмтэд болон олборлох салбарт өөрсдөө ажиллаж байсан (байгаа) хүмүүс нийлж Байгалийн Баялгийн Хараалаас Зайлсхийх нь  гэдэг номыг 2007 онд хэвлүүлжээ.



Энэхүү номын зорилго нь өнөөгийн даяаршсан капиталист тогтолцоонд байгалийн баялагаа одоогийн болон ирээдүй хойч үедээ аль болох унацтайгаар ашиглахыг зорьж байгаа буурай хөгжилтэй улсуудын Засгийн Газруудад зөвлөмж бий болгох явдал ажээ. Хэдийгээр энэхүү номынх зарим хэсэг газрын тос олборлогч улсуудад зориулагдсан ч дийлэнхи зөвлөмжүүд нь бусад байгалийн баялгийн нөөцтэй улсуудад шууд хамаарах аж.
 
Энэхүү номыг үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө санаа тавьдаг Монгол хүн болгон уншаасай, түүн дээрээ тулгуурлан Засгийн Газрынхаа үйл ажиллагааг хянаасай хэмээн холбоосуудыг нь дор тавилаа (бүтэн эхээрээ pdf файлаараа бас энд байв).
 
Байгалийн Баялагийн Хараалаас Зайлсхийх нь
Колумбийн Их Сургуулийн Хэвлэл 2007
 
Удирдтгал xi
Жеорже Сорос
Талархал xvii
  1. Удирдтгал: Байгалийн баялаг яагаад ийм их бэрхшээлтэй асуудлууд дагуулдаг юм бэ?  Макартан Нампрэйс, Жэффри Сах, Жозеф Стиглиц




  2. I ХЭСЭГ. ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОГЧ КОРПОРАЦИУДТАЙ ХЭРХЭН ХАРЬЦАХ ВЭ?


  3. Төрийн үүрэг юу байх вэ? Жозеф Стиглиц


  4.  Газрын тос ашиглах санхүүгийн гэрээний нөхцлүүдийг хэрхэн үнэлэх вэ? Дэвид Жонстон


  5. Газрын тос ашиглах гэрээг хэрхэн хийх вэ? Женик Радон


  6. Газрын тос ашиглах эрхийг хэрхэн дуудлага худалдаагаар зарах вэ? Петер Крамтон
  7. II ХЭСЭГ. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН УДИРДЛАГА
  8. Газрын тос олборлогч улсууд баян гэж үү? Жеоффрей Хийл
  9. Газрын тосноос орж ирэх баялагийн Макро эдийн засгийн удирдлага Жеффрей Сах
  10. Байгалийн Баялагийн Тогтворжуулах Сангийн улс төрийн эдийн засаг Макартан Хампрэйс, Мартин Сандбу
  11. III ХЭСЭГ. УЛС ТӨРИЙН АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭХ НЬ
  12. Ашигт малтмал арвинтай улсууд орлогын тэгш бус байдлыг хэрхэн бууруулж болох вэ? Maйкел Росс
  13. Шударга байх: Ил тод санхүү-нийгмийн гэрээтэй байхын ач холбогдол Терри Линн Карл
  14. Орлогыг Захиран Зарцуулах Хуулийн хамгийн чухал асуудлууд Жозеф Белл, Тереза Фариа
  15. Байгалийн байлагийг оновчтой удирдахад цаашид анхаарах асуудлууд Макартан Хампрэйс, Жеффрей Сах, Жозеф Стиглиц
ХАВСРАЛТУУД






  1. Тимор Листе-ийн  Газрын Тосны Хуулийн Товчлол




  2. Газрын тосны мэргэжлийн үг хэллэгүүд




  3. Иш татсан веб хуудаснууд


Зохиогчид

Индекс

1 comment:

  1. баярлалаа, таны блогын бүх бичлэгийг уншиж үзэхээр боллоо

    ReplyDelete