Sunday, 7 November 2010

Магадгүй Санхүүгээр сонсох хамгийн сайн лекц

Роберт Шиллер санхүүгийн шинжлэх ухааныг өнөөдөр урагш нь авч явагчдын нэг гэж зүй ёсоор тооцогдоно. Түүнийг зан үйлийн санхүү (behavioral finance) гэсэн салбарыг үүсгэгч хэмээн үздэг. Түүний эрдэм шинжилгээний бүтээлүүд дэлхийн хамгийн шилдэг мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдэж, олон нийтэд зориулж бичсэн номууд нь хамгийн их борлуулалтай номын жагсаалтад багтдаг. Бобын 2008 оны Иелийн Их Сургуульд бичүүлж олон нийтэд үнэгүй хүргүүлсэн доорх лекцийн хичээл та бидний Санхүүгийн Зах Зээлээр сонсох хамгийн сайн лекц болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.