Thursday, 15 December 2011

Төлбөргүй мэдлэг олж авах хамгийн сайн газар юу вэ?

Хүн болгон л энэ асуултын хариу нь интернет гэдэг.

Гэхдээ би саяхныг болтол хаанаас тийм их юм сурч болдгийг нь мэддэггүй явлаа. Ихэнх нь л төлбөртэй, хамрах хүрээний хувьд ч тун хязгаарлагдмал.

Monday, 12 December 2011

Түгжирчихсэн: хуульзүйт ёсны шинэчлэлийн бартаат замд

Аризонагийн Их Сургуулийн хуулийн профессор Вайт Монголын талаар "Gridlocked: the uneven road to rule-of-law reform in Mongolia" нийтлэлд ийнхүү бичжээ:

"Unfortunately, because lawlessness and chaos benefit the corrupt elite, there is little chance that they will address it (on the roads or elsewhere) — especially not now in the new age of Minegolia."

Махчлан орчуулваас: "Харамсалтай нь, хуульгүйдэл, тогтворгүй байдал нь авилгажсан элит ангид ашигтай учир тэд энэ асуудлуудыг эмхлэх магадлал тун бага (гудамжинд ч гэсэн, өөр газар ч гэсэн). Уурхай-монгол болсон өнөөгийн шинэ цаг үед бүр ялангуяа."

Тэрээр 2012 оны 5-р сарын 22-нд МУИС-ийн ЭЗС дээр бидний урилгаар ирж "The City Chaotic: Urban Physical Disorder and the Negative Rule of Law" сэдэвтэй Улаанбаатар хотын талаар лекц уншиж билээ.

Проф. Вайт миний мэдэхээр Монголын хуульзүйн тогтолцооны талаар хамгийн их судалгаа хийсэн Америк хүн. Түүний "Голдоо хүртэл өтчихсөн: Төсөл олзлогдсон нь ба Монголын шүүхийн тогтолцооны шинэчлэлийн гажуудал" ажил нь 2009 онд East Asia Law Review хэмээх хуульзүйн сэтгүүлд нийтлэгдэж байсан.

Дэлгэрэнгүй

Орчуулга: rule of law-хуульзүйт ёс

Mongolia bids to keep city cool with 'ice shield' experiment

Монгол Улс нийслэл хотоо сэрүүцүүлэх зорилгоор дэлхийд хамгийн том мөсөн хавтан өвөлдөө бэлдэж зундаа хотын төвд байрлуулах гэж байна гэсэн мэдээ Их Британы "Guardian" сонинд мэдээлжээ. Туршилтын өртөг нь тэрбум төгрөг. Дэлгэрэнгүй

Нөөцийн хараал ба Сонгуулийн дүрэм: Эдийн засгийн шинжлэх ухаан юу гэж зөвлөнө вэ?

Аливаа нийгэм дүрэмгүйгээр оршин тогтноддогүй. Тоглоомын дүрмээ эхнээсээ тогтоон түүнийгээ нийтээр сахин биелүүлэх нь нийгэм болон эдийн засгийн хөгжлийн нэг угтвар нөхцөл. Монгол улс дүрэм сахих байдлаараа тийм ч сайн биш. Дэлхийн Банкны Институцийн чадавхийн жагсаалтын "Rule of Law" буюу "Хууль Дүрмээ Дээдлэн Хүндэлдэг Эсэх" гэсэн үзүүлэлтээр байнга л дунджаас дооуур ордог. Гэхдээ диктаторын бус, хууль эрхэт ардчилсан нийгэмтэй учир ОХУ, БНХАУ болон Казахстанаас дээр. Энэхүү үзүүлэлтээ сайжруулахын хэрээр бид хөршүүдээсээ харьцангуй давуу талтай болно гэсэн үг. 

Дунджаас доогуур байдаг нь манай түүхтэй холбоотой. Жишээ нь Чингис хааны үед цагаан ястнууд гэмт үйлдэл хийвэл Их Засаг Хуулийн цаазаас хэд хэдэн удаа хэлтэрчихдэг байв. Социализмын үед бол Нам нь ерөнхийдөө хууль дүрмээс дээгүүр байж. Өнөөдөр ямар байгааг нь бид бүгд мэдэж байгаа үүнийгээ өөрчлөх хэрэгтэй байна.

Нийгэмд байдаг хамгийн том дүрэм бол сонгуулийн дүрэм. Үүнээс бусад хууль, дүрэм журам, эдийн засагт хэрэгжих бодлого бүгд хамаарна. 

Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбогдуулан миний бие дээрх сэдвээр 6 сард нэгэн товч нийтлэл бичин Өдрийн Сонин болон Зууны Мэдээ Сонинд хэвлүүлэхээр дэмий л хөөцөлдөж билээ. Эрх мэдэл бүхий хүмүүст ч шууд дамжуулах гэж нэлээд хичээсэн.  Энэхүү асуудлаар би юу гэж бодож байна вэ гэж нэгэн оюутан саяхан асуухаар нь энд тавья гэж бодлоо.

Tuesday, 22 November 2011

Улстөрч Ж. Батзанданд

Сайн байна уу,

Өөрийн тань 2011,11,22-нд Өдрийн Сонинд өгсөн ярилцлагыг уншлаа.

Таны хэлсэн зарим зүйлстэй санал үнэхээр нийлж байгаа ч нэгэнт өөрөө шилдэг улс төрч хүн учир олон нийтэд зориулж ярьж байгаа зүйлс тань улам тунгалаг байгаасай гэсэндээ нэг зүйл тодруулах гэсэн юм. Үүнийгээ би эдийн засагч хүний үүрэг хэмээн үзлээ.

Sunday, 6 November 2011

Төгсөлтийн ажил бичиж буй оюутнуудад зөвлөмж

МУИС-ын ЭЗС-ийн оюутнууд төгсөлтийн ажлаа хийж эхэлжээ. Яг ямархуу ажил хийх ёстой нь тодорхойгүй, хаанаас тоо мэдээллээ олж авахаа мэдэхгүй гээд өчнөөн л асуудалтай байгаа байх. Тэдэнд зориулж хэдэн зүйлс зөвлөе.

Monday, 31 October 2011

Ts. Elbegdorj on HARDTalk

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2011.10.25-нд BBC-ийн HARDTalk нэвтрүүлэгт ярилцлага өгөв.


Байгалийн баялаг бол хараал ч биш, хувь тавилан ч биш

Бидний хувьд арай сэтгэл зассан дээрх ном нь бас л уншууртай аж.

Байгалийн баялгийн хараал ба Монгол

2008 онд Их Британи дахь Монголчуудын Холбоо болон Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулдаг чуулга уулзалтад дээрх сэдвээр илтгэл бэлдэж тавьж билээ. 

Газрын тосны орлого- Ерөөл үү эсвэл хараал уу?

Эдийн засаг маань олборлох салбараас хараат болох тусам эдийн засагчдын хийж чадах зүйлс хумигдаад байх шиг. Дотооддоо ямар нэгэн бодлого хэрэгжүүлье гэхэд энэ маань эргээд л ааш зан нь мэдэгдэхгүйгээрээ алдартай түүхий эдийн зах зээлээс хамаарна.

73-79 оны газрын тосны үнийн асар их өсөлттэй холбогдон газрын тос экспортологч улсууд ч өнөөдөр Монгол улсын ороод байгаа байдалтай тулгарч байсан. Тэдгээрийн гашуун туршлагаас суралцах нь магадгүй бидний эхлэх ёстой цэг мэт. Монгол Улс дахь Дэлхийн Банкны үйл ажиллагааг нэг хэсэг хариуцаж байсан Алан Гелбийн бичсэн дээрх номыг татан авч уншина хэмээн найдаж байна.