Monday 31 October 2011

Ts. Elbegdorj on HARDTalk

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2011.10.25-нд BBC-ийн HARDTalk нэвтрүүлэгт ярилцлага өгөв.




Дээрх видео бичлэг (угаасаа дутуу) нь харагдахгүй бол http://www.bbc.co.uk/iplayer/episode/p00l7wvr/Hardtalk_28_10_2011/ -ээс үүнийг сонсож болно.

Эдийн засгийн шинжлэх ухааны хувьд  сонирхолтой хариултууд байсны нэг нь

HARDTalk: Энэ их хөрөнгө оруулалт танай төгрөгийг чангаруулж дотоод эдийн засгийг чинь доройтуулчих юм биш үү? (paraphrasing)


Элбэгдорж: Бид орж ирсэн хөрөнгийг хөрөнгө оруулалтад зарцуулна. Дэд бүтэц, эрүүл мэнд боловсрол гэх мэт.  (paraphrasing)

Миний бодлоор бид харь гаригийнхнаас л зам, гүүр, метро, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг орж ирсэн доллараараа худалдан авч тэд нар тэрхүү мөнгөнөөсөө ганцыг ч Монголд зарцуулахгүй тохиолдолд л энэхүү хөрөнгө оруулалт төгрөгийн ханшийн чангаруулахгүй, ceteris paribus.


Уул нь сурвалжлагч дахин сэргээгдэшгүй нөөцийн оновчтой олборлолтын хурд гэж юм Монголд байна уу гээд байх шиг. Эдийн засгийн шинжлэх ухаанд Hotelling (Hotelling, H., "The Economics of Exhaustible Resources," Journal of Political Economy, April 1931, 39, pp. 137-175)-ийн ажлаас хойш аливаа үндэстэн ямар тохиолдолд хэр их олборлолт хийх ёстойг гаргасан судалгаанууд нэлээд бий л дээ.

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...