Wednesday 28 November 2012

Park avenue (Паркын өргөн чөлөө)

Нью Йоркийн Паркын өргөн чөлөө (Бронксынх биш) хэрхэн эдийн засаг, нийгмийг жолооддог тухай энэхүү киног эдийн засаг сонирхогч хэн бүхэн үзүүштэй мэт санагдав. Энэхүү киног Монголын шилдэг эдийн засагчдын нэг Галиндэвийн Рагчаасүрэн санал болгосон байсан, үнэхээр ч үр ашиггүй нэг цагийг өнгөрөөсөнгүй.

Уг киноны 30 дахь минутанд гарч буй "Atlas shrugged" буюу Монголоор "Атлантын нуруу тэнийв" хэмээн орчуулагдсан номын зохиогч Айн Рандын ярилцлага (once discredited philosopher author) надад тун сонирхолтой санагдав.



Уг кино нь BBC-ийн Яагаад Ядуурал байдаг юм бэ? хэмээх цувралын нэг бөгөөд бусад ангиудыг нь, ялангуяа Ядарсан бид нар: ядуурлын түүхийн хүүхэлдэйн киног (45-р минутад Монголчуудад тун сургамжтай түүх өгүүлэгдэж буй), үзэхийг мөн зөвлөе:

1. Хятадын шоргоолжин хүмүүс
2. Газрын төлөөх их шууралт
3. Нарны ээжүүд
4. Ядарсан бид нар: ядуурлын түүхийн хүүхэлдэйн кино
5. Паркын өргөн чөлөө
6. Африкийг хулгайлах нь
7. Мөнгөө өг
8. Секунд бүрт дөрөв төрдөг

Аливаа үндэстэн, хүн мөн ялгаагүй, бусадтай өрсөлдөж байгаа үедээ өөрийн давуу болон сул талуудыг сайн мэддэг байх ёстой.

BBC хэмээх харьцангуй өндөр хөгжилтэй, боловсролын түвшин өндөртэй нийгмийн гол мэдээллийн эх сурвалжыг сонсох гэж хүйтэн дайны үед төмөр хөшигний наадах, социалист системийн сэхээтнүүд амьдралаараа дэнчин тавьдаг байсан гэдэг. Өнөөдөр ч энэ нь манай урд хөрш, БНСАУ-д барууны үзэл суртлын зэвсэг хэмээгдэж буй учир сонсох, үзэх нь хориотой хэвээр.

Мэдлэг, зөв мэдээлэл бол технологи юм. Хэн илүү технологитой нь, түүнийгээ өөрийн давуу тал болгон ашиглаж чадсан нь үргэлж ялсаар ирсэн. Тэгэхээр манай залуусыг урд хөршийнхтэй харьцуулвал BBC-ийг үзэж, сонсож байгаа нь тэдний маш том давуу тал. Жишээ нь BBC-ийн өглөө бүрийн 10 цагаас явдаг Business Matters (Бизнесийн асуудлууд) нэвтрүүлгийг сонсоод байх юм бол барууны баргийн бизнес сургуульд суралцсанаас илүү боловсролтой болох мэт санагддаг (ухаалаг гар утас руугаа татаж суулгаад дуртай үедээ сонсож болдог). Маш том бизнесменүүдийг урьж авч ирж ярилцлага хийдэг.

Дээрх кинонууд байгаа YouTube ч гэсэн маш хүчтэй технологи. Дээрх хоёр улсад мөн хориотой.

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...