Wednesday, 26 December 2012

Монгол улс дахь эдийн засгийн шинжлэх ухааны хөгжил дэлхийд хаана нь явна вэ?

Дэлхийн нийт 196 улс (энд АНУ-уудын мужууд орно)-ыг эдийн засгийн шинжлэх ухааны судалгааны түвшингээр нь эрэмбэлсэн жагсаалтыг олон улсад нэр хүндтэй IDEAS байгуулагаас гаргажээ. Монгол улс энэхүү жагсаалтын 184-т жагсаж байна. Жагсаалтыг эндээс үзнэ үү: http://ideas.repec.org/top/top.country.all.html Монгол улсаас арай доогуур эрэмбэлэгдэж байгаа улсууд нь гэвэл үндсэндээ нэг бол дайн тулаантай эсвэл коммунистаараа байгаа Зимбабве, Куба, Лисото, Ангола, Сири, Лаос гэх мэт нь. 

Tuesday, 25 December 2012

Санхүүгийн сэтгэлгээний түүх

Ухаант хүмүүсийн оюуны охь болсон онолуудтой анх уншиж танилцахад ямар нөхцөл байдал тэдгээрийг үүсгэж гаргаж ирэхэд хүргэсэн, тэдгээрийг бүтээгчид ямар хүндрэл бэрхшээл туулсаныг нь эхлээд мэдэж байвал илүү дөхөмтэй байдаг. Санхүүгийн шинжлэх ухааны хамгийн гол онолууд болох Капитал Хөрөнгийн Үнэлгээний Загвар (CAPM), Арбитраж Үнэлэлгээний Онол (APT),  оновчтой багц сонголтын онол гэх мэтийн түүхийн талаар та тэргүүлэх эрдэмтдийн дараах лекцүүдээс сонсож болох юм.


Friday, 14 December 2012

Их Британи, Умард Ирландын Вант Улсад суралцах хамгийн гайхамшигтай боломж

Chevening гэдэг энэхүү хөтөлбөр суралцах хугацаанд хамгийн өндөр тэтгэлэг өгдөгөөрөө оюутнуудын дунд алдартай. Сүүлийн үед Монгол Улсад шинээр дэмжих болсон салбар нь банк санхүүгийнх! Ирэх жилийнх нь элсэлтэд өргөдөл авах хугацаа дуусахад 19 хоног үлджээ.

http://www.chevening.org/


Monday, 3 December 2012

Masters of Money

Та анзаарсан бол BBC World Service-ээр сүүлийн 2 долоо хоногт BBC-ийн эдийн засгийн редактор Stephanie Flanders -ийн цуврал баримтат кино гарлаа. Энэ Бямбад Карл Марксын талаарх нэвтрүүлгээр уг цуврал дуусна. 

Хэрэв та Кейнс, Хайек,  болон Маркс гэсэн агуу эдийн засагчид өнөөгийн дэлхийн макро эдийн засгийн талаар юу гэж дүгнэх байсан талаар мэдэхийг хүсвэл заавал үзээрэй. Stephanie нэлээн хүчин чармайлт гаргаж өнөөдрийн нөлөө бүхий эдийн засагчид болох Жозеф Стиглиц (2001 оны Нобелийн шагналт), Пол Кругман (2008 оны Нобелийн шагналт), Мервин Кинг (Английн Төв Банкны ерөнхийлөгч) мэт хүмүүсээс ч ярилцалага авсан байгаа.

Sunday, 2 December 2012

Монгол эдийн засагчид авууштай сургамж:

МУ-ын Төрийн соёрхолт О. Чулуунбаатар:
"Судлаач математикчийн чансааг олон улсын хэмжээнд хэвлэж нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллээр нь тодорхойлдог юм"

Өдрийн Сонин 2012.12.03, 19-р нүүр.