Tuesday, 3 December 2013

Сонирхолтой лекц

Өнөөдөр буюу 2013 оны 12-р сарын 4-ний өдрийн 15.40-өөс МУИС-ийн 5-р байрны лекцийн зааланд ЭЗС-ийн энэ хичээлийн жилийн анхны Их Семинарт Манчестерын Их Сургуулийн профессор Др. Дэнис Осборн оролцож "1973 оноос хойш дэлхийн газрын тосны зах зээлд гарсан өөрчлөлтүүд" сэдвээр илтгэл тавина. Та бүхэн өргөнөөр оролцоно уу? Орчуулгын асуудлыг өнөө хүртэл шийдэж чадаагүй байгаадаа хүлцэл өчье.
Илтгэгчийн CV-г хавсаргав.

Thursday, 28 November 2013

Хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт бол үл хөдлөх хөрөнгө. Нээрээ юу?

Өнөөдрийн Өдрийн Сонинд "Хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт бол үл хөдлөх хөрөнгө" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүсээд байгаа хөөсрөлийн талаар санаа зовож явдаг хүний хувьд үүнтэй огт санал нийлэхгүй байгаа учир үүнийг бичиж байна. Хүмүүс ямар нэгэн төрлийн хөрөнгийг өөрсдийн хэрэгцээнд бус, ирээдүйд үнэ нь өснө гэсэн үндэслэлээр худалдан авч байвал хөөсрөл үүслээ гэдэг. Үл хөдлөх хөрөнгө гэдэг бол үндсэндээ шавар, ус тэгээд бага зэрэг цемент. Хүний оюуны хөрөнгө гэдэг бол харин хөдөлгөж болдог, сайн чанартайг нь бүр дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр арилжиж болдог хөрөнгө. Хөөсрөл үргэлж хагарна. Хөрөнгийн үнийн хөөсрөлийн талаар Харвардын түүхийн профессор Нейл Фергусоны хийсэн дараах баримтат кино танд асар их мэдээлэл, сургамжтай байна гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Monday, 25 November 2013

Бодлоготой 3 асуулт

www.bodlogo.mn гэсэн цахим хуудаснаа надаас ийм 6 ил асуулт асуужээ (уул нь 3 асуултын тэмдэгтэй юм). Уул нь миний бие сэтгүүлчдийн асуултад цааргалалгүй чадан ядан байнга хариулдаг. Гэвч энэ удаа сэтгүүлчид илүү шинэлэг арга барил сонгосон бололтой :).

Ингээд миний эхний хоёр хариулт нь энэ байна.

Tuesday, 12 November 2013

Уналт

2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал 1930-аад оны хямралтай нэрвэгдсэн улсуудын тоо болон үргэлжилж буй хугацаагаараа эн тэнцэнэ. Энэхүү хямрал юунаас болов, яагаад түүнээс урьдчилан сэргийлж чадаагүй юм бэ гэдэг асуудал өнөөдөр маш олон хүмүүсийн анхаарлын төвд байсаар байна. Үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсрөл, үнийн механизмд хэт бүдүүлгээр оролцох, төр бизнесменүүд нь хэт холилдсон гэх мэт асуудлууд нь Монголд болж буй үйл явдлуудаас ялгахын аргагүй мэт.

Monday, 11 November 2013

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн талаар



МУИС-ийн бүтэц өөрчлөгдөх гэж байна. Энэ үндэстний эрдмийн уурхай, дэлхийн шинжлэх ухаанд чадан ядан ч гэсэн Монголыг үндсэндээ төлөөлж байгаа энэ сургууль хэрхэн өөрчлөгдөх нь маш олон хүнд хамаатай. Гэхдээ өөрчлөлт болгон сайн байх албагүй, юм хийсэн болох гэж л өөрчилдөг зуршил Монголд маш олон байна. Тэгэхээр өөрчлөлт маань сайн талруугаа яваасай хэмээн МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн бүтцийн өөрчлөлтийн талаар зарим хүмүүст явуулсан имайлээ энд хавсаргав.

Friday, 6 September 2013

Нөөцийн хараал ба Монгол

Нөөцийн төлөөх улайрал буюу resource boom ид оргилдоо байсан 2008 онд Их Британи дахь Монголчуудын Холбоо болон Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулдаг чуулга уулзалтад дээрх сэдвээр илтгэл бэлдэж тавьж билээ.

Monday, 2 September 2013

Төгрөг цаас боллоо гэж үү?

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Америк долларын Төгрөгтэй харьцах ханш өсөж байгааг голчлон уул уурхайн төслүүдийн зогсонги байдалтай холбож, хэн тэр төслүүдийг зогсоочихов гэсэн маягийн буруутан хайсан уур амьсгал нийгэмд бүрэлдэж байх шиг байна. Мэдээж Ам. доллараарх экспортын орлого багасвал эрэлт нийлүүлэлтийн хуулиараа долларын ханш Монголд өсөх нь мэдээж. Хэн нэгнээр тахил өргөөд долларын ханш буурчихдаг бол амар л байхсан.

Friday, 7 June 2013

Tuesday, 14 May 2013

Бүх түвшний Англи хэл суралцагчдад

Гайхалтай сайхан Англи хэлний онлайн хичээл


Friday, 10 May 2013

Шилжих Үнэ (transfer price) гэж юу вэ?

МУИС- ийн Эдийн Засгийн Сургууль дээр гаальд ажилладаг нэгэн хүн ойлгохгүй байгаа асуултандаа хариулт авахаар орж иржээ.

Түүний ойлгохгүй байсан зүйл нь гаднаас тоног төхөөрөмж оруулж ирж байгаа компани түүнийхээ үнэлгээг байх ёстойгоос нь хэт өндрөөр тогтоож байгаад түүнээсээ гаалийн өндөр татвар төлөөд байгаа явдал.

Tuesday, 30 April 2013

Монгол Улсын Баялгийн Сангийн хурлаас төрсөн сэтгэгдэл



3-р сарын 20, 21- нд уг асуудалтай холбоотой олон улсын хурал Төрийн ордонд болж өнгөрөв. Уг сангийн талаар харьцангуй бага, харин уг асуудал боловсруулагдаж, хэлэлцэгдсэн процессынх талаар хэлэх зүйл нэлээд байна. Энэхүү сүүлийн институцийн асуудлыг нь зөв шийдээгүй цагт ямар ч асуудал түүхий, учир дутагдалтай байх нь гарцаагүй.

Saturday, 27 April 2013

Сонирхолтой Эдийн Засаг: Таны Эдийн Засгийн Боловсролд

Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэргээ Стокхольмын Их Сургуулиас хүртээд удаагүй байгаа Ууганбаатарын сонирхолтой нийтлэл гарчээ:

Friday, 12 April 2013

Монгол хэл дээрх эконометрикийн сурах бичиг

Монгол хэл дээрх эконометрикийн цөөхөн хэдэн сурах бичгийн нэгийг Др. Р. Энхбат веб хуудсандаа тавьжээ (дорх линкэн дээр дар). Нэр томъёо, хэллэгийн хувьд хэдий санаа нийлэхгүй зүйлс олон байгаа ч зохиогчдод нь энэхүү сурах бичгийг бүтээж олны хүртээл болгосонд нь гүнээ талархаж байна.

Худалдаж авч хэрэглэвэл мэдээж бүр сайн: Эконометрикийн арга загварууд


Monday, 25 March 2013

Жинхэнэ эдийн засагчдын цуглаан

Ийм нэгэн зар явж байгаа юм байна. Итгэл найдвар төрүүлсэн зар.

Thursday, 21 March 2013

Сүүлийн үеийн судалгааны ажлуудаас

Оксфордын Их Сургуулиас эрхлэн гаргадаг The Oxford Bulletin of Economics and Statistics эрдэм шинжилгээний сэтгүүлд нэгэн ажил маань хэвлэгджээ.

Tuesday, 12 March 2013

Сталин ба Оросын эдийн засгийн шинжлэх ухааны хөгжил

Сталины төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлого хэрхэн тухайн үедээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд байсан Орос эдийн засагчдийн нэг Евгений Слуцкийн (1880-1948) амьдралд нөлөөлсөн талаарх сонирхолтой нийтлэлтэй тааралдав. Математикжсан санхүүтэй Оросын цагаач эдийн засагчийн ачаар танилцсанаа дурсаад, энэ үндэстний оюуны потенциалаа алдаж буй нь бидэнд ч бас сургамжтай байх болов уу гэж бодоод энэхүү нийтлэлийг бичив. 

Monday, 18 February 2013

Хятадын дээд боловсролын тогтолцоог өнгөц харахад

Ван Чао 2012 онд Олон Улсын Санхүү ба Худалдааны мэргэжлээр дээд сургуулиа дүүргэсэн. Дээд сургуулийн төлбөр нь ойролцоогоор жилийн 3000 мянган америк доллар. Сарын 240 америк долларын цалинг тэрээр хангалттай, харин 160 долларынхыг амьдралд нь арай л хүрэлцэхгүй гэж чамлана.

Тэрээр сэтгэлд нийцсэн ажлаа олж чадалгүй ажилгүйчүүдийн эгнээнд жил болгон элсэж буй Хятадын 20 сая их дээд сургууль төгсөгчдийн нэг.