Friday 12 April 2013

Монгол хэл дээрх эконометрикийн сурах бичиг

Монгол хэл дээрх эконометрикийн цөөхөн хэдэн сурах бичгийн нэгийг Др. Р. Энхбат веб хуудсандаа тавьжээ (дорх линкэн дээр дар). Нэр томъёо, хэллэгийн хувьд хэдий санаа нийлэхгүй зүйлс олон байгаа ч зохиогчдод нь энэхүү сурах бичгийг бүтээж олны хүртээл болгосонд нь гүнээ талархаж байна.

Худалдаж авч хэрэглэвэл мэдээж бүр сайн: Эконометрикийн арга загварууд


Жишээ нь номонд biased гэдгийг хазайлттай, consistent гэдгийг зохимжтой, intercept гэсэн ойлголтыг сул гишүүн гэж орчуулжээ. Миний хувьд эдгээрийг гажилттай, тууштай, огтлогч гэж орчуулвал утгад нь илүү ойртох юм болов уу гэж бодох юм. Мөн multivariate regression - ийг олон хэмжээст регресс гэж тун аятайхан нэрлэсэн мөртөө bivariate regression- ийг хос регресс гэж нэрлэсэн нь бага зэрэг төөрөлдүүлмээр юм шиг. Уул нь хоёр хэмжээст регресс гэх юм бол илүү ойлгомжтой мэт. Миний уянгын халил ихдээд байгаа юм болов уу :)

Номыг эндээс уншиж болно

Эконометрикийг сайтар ойлгоё гэвэл статистикийн зохих мэдлэгтэй байх ёстой. Одоогоор Монгол хэлээр байгаа цөөн номын нэг нь Базарсад болон Энхбат нарын бичсэн "Магадлалын онол, математик статистик" юм.

3 comments:

  1. Ёстой хэрэгтэй юмаа олоод харчихлаа, баярлалаа багшаа

    ReplyDelete
  2. Эконометрикт уг нь энэ үг хэллэг хэлээд бичээд хэвшмэл болсон үгнүүд л дээ. Зохимжтойг жишээ нь тэмүүлэгч гэвэл математик ч юм уу статистик талаасаа огт сонсоогүй шинэ үгболчих байхдаа.

    ReplyDelete
  3. Тэмүүлэгч гэдэг хэт халилтай байна гэдэгтэй сүүлийн үед санал нийлээд байгаа. Магадгүй тууштай гэвэл дээр байх. Зохимжтой гэхээр улам дөхөх онолын утгыг нь агуулахгүй байна л даа. Статистик болон математикийн тэр номонд тэгж орчуулсан байна гэвэл их баярлана шүү

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...