Thursday, 28 November 2013

Хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт бол үл хөдлөх хөрөнгө. Нээрээ юу?

Өнөөдрийн Өдрийн Сонинд "Хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт бол үл хөдлөх хөрөнгө" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүсээд байгаа хөөсрөлийн талаар санаа зовож явдаг хүний хувьд үүнтэй огт санал нийлэхгүй байгаа учир үүнийг бичиж байна. Хүмүүс ямар нэгэн төрлийн хөрөнгийг өөрсдийн хэрэгцээнд бус, ирээдүйд үнэ нь өснө гэсэн үндэслэлээр худалдан авч байвал хөөсрөл үүслээ гэдэг. Үл хөдлөх хөрөнгө гэдэг бол үндсэндээ шавар, ус тэгээд бага зэрэг цемент. Хүний оюуны хөрөнгө гэдэг бол харин хөдөлгөж болдог, сайн чанартайг нь бүр дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр арилжиж болдог хөрөнгө. Хөөсрөл үргэлж хагарна. Хөрөнгийн үнийн хөөсрөлийн талаар Харвардын түүхийн профессор Нейл Фергусоны хийсэн дараах баримтат кино танд асар их мэдээлэл, сургамжтай байна гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Monday, 25 November 2013

Бодлоготой 3 асуулт

www.bodlogo.mn гэсэн цахим хуудаснаа надаас ийм 6 ил асуулт асуужээ (уул нь 3 асуултын тэмдэгтэй юм). Уул нь миний бие сэтгүүлчдийн асуултад цааргалалгүй чадан ядан байнга хариулдаг. Гэвч энэ удаа сэтгүүлчид илүү шинэлэг арга барил сонгосон бололтой :).

Ингээд миний эхний хоёр хариулт нь энэ байна.

Tuesday, 12 November 2013

Уналт

2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал 1930-аад оны хямралтай нэрвэгдсэн улсуудын тоо болон үргэлжилж буй хугацаагаараа эн тэнцэнэ. Энэхүү хямрал юунаас болов, яагаад түүнээс урьдчилан сэргийлж чадаагүй юм бэ гэдэг асуудал өнөөдөр маш олон хүмүүсийн анхаарлын төвд байсаар байна. Үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсрөл, үнийн механизмд хэт бүдүүлгээр оролцох, төр бизнесменүүд нь хэт холилдсон гэх мэт асуудлууд нь Монголд болж буй үйл явдлуудаас ялгахын аргагүй мэт.

Monday, 11 November 2013

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн талаар



МУИС-ийн бүтэц өөрчлөгдөх гэж байна. Энэ үндэстний эрдмийн уурхай, дэлхийн шинжлэх ухаанд чадан ядан ч гэсэн Монголыг үндсэндээ төлөөлж байгаа энэ сургууль хэрхэн өөрчлөгдөх нь маш олон хүнд хамаатай. Гэхдээ өөрчлөлт болгон сайн байх албагүй, юм хийсэн болох гэж л өөрчилдөг зуршил Монголд маш олон байна. Тэгэхээр өөрчлөлт маань сайн талруугаа яваасай хэмээн МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн бүтцийн өөрчлөлтийн талаар зарим хүмүүст явуулсан имайлээ энд хавсаргав.