Monday 11 November 2013

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн талаар



МУИС-ийн бүтэц өөрчлөгдөх гэж байна. Энэ үндэстний эрдмийн уурхай, дэлхийн шинжлэх ухаанд чадан ядан ч гэсэн Монголыг үндсэндээ төлөөлж байгаа энэ сургууль хэрхэн өөрчлөгдөх нь маш олон хүнд хамаатай. Гэхдээ өөрчлөлт болгон сайн байх албагүй, юм хийсэн болох гэж л өөрчилдөг зуршил Монголд маш олон байна. Тэгэхээр өөрчлөлт маань сайн талруугаа яваасай хэмээн МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн бүтцийн өөрчлөлтийн талаар зарим хүмүүст явуулсан имайлээ энд хавсаргав.

Уул нь ийм том өөрчлөлтийн өмнө байх ёстой жижиг өөрчлөлт нь ЭЗС-ийн нийт багш нарын имайлын жагсаалт (mailing list) бий болгох. Харамсалтай нь, тийм юм алга, хэрэв тийм жагсаалт байсан бол энэхүү бичвэр энд ч тавигдах шаардлагагүй болох байсан биз.


Сайн байцгаана уу,

МУИС-ын хэмжээгээр бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа энэ үед бидэнд хэлэлцэх асуудлууд байгаад, боломж байдаг л юм бол бид тэдгээрийг огт алдах ёсгүй.

Миний хувьд хэлэлцэх асуудлууд маш их байгаа гэж бодож байна. Үгүй бол бид хувь заяаныхаа эзэн болох бус илжиг мэт түүндээ харанхуйгаар хөтлөгдөж байгаад үхэр мэт заазлуулна л гэсэн үг. Тийм боломж олдохгүй байж юуны магад хэмээн энэхүү имайлийг бичиж байна.

Юуны өмнө Галтбаяр захирал МУИС-ийн веб хуудсанд тавьсан ярилцлагадаа '...Удирдах зөвлөлөөс байгаль, нийгэм, хүмүүндэгийн ухааны чиглэлээр, мөн эрх зүй, бизнес, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр сургуулиудыг томсгон байгуулах удирдамж өгсөн.' Харин МУИС-ийн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга О. Мөнхбат мөн хуудаснаа '...Хурлаар МУИС-ийн одоогийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлийн, хуулийн чиглэлийн, бизнесийн чиглэлийн, хэрэглээний ухааны чиглэлийн нэгж бүхий бүтэцтэй байх нь зүйтэй гэж Удирдах зөвлөл үзлээ' хэмээсэн байна.

Бизнесийн чиглэлийн гэдгийг хэрхэн ойлгож байгаагаараа хүмүүс ялгагдаж байгаа байх. Гэхдээ МУИС- ийн 'Бизнесийн Чиглэлийн Сургууль' гэж байгуулагдахгүй байх гэж найдаж байна. Тэгэхээр бид ядаж сургуулийнхаа нэрийг хэрхэн өгөх вэ гэдэг асуудлаа урьдчилж тохиролцоод МУИС-ийн захиралдаа танилцуулвал ямар вэ?

Миний санал бол нэгэнт гарсан шийдвэрийн хүрээнд сургуулийн нэрийг Эдийн Засаг, Бизнесийн Сургууль эсвэл Бизнес, Эдийн Засгийн Сургууль хэмээн нэрлэх саналтай байна. Аль ч тохиолдолд МУИС-ийн Худалдааны Сургууль энд ирж нэгдэх ёстой.

Хоёр нэр өөр өөрийн давуу болон сул талуудтай нь мэдээж. Гэхдээ миний бодож байгаагаар МУИС-ийн ЭЗС гэхээр хүмүүст харьцангуй танил болсон, Монголдоо л брэнд маягийн юм шиг санагдаж байна. Нөгөө талаас олон улсын туршлагаас харахад Бизнес, Эдийн Засгийн Сургууль гэх нь илүү түгээмэл байдаг. Тухайлбал,

Free University of Berlin, School of Business and Economics
Maastricht University, School of Business and Economics
Loughborough University, School of Business and Economics
Wilfred Laurer University, School of Business and Economics
RWTH Aachen University, School of Business and Economics
Monash University, Faculty of Business and Economics
University of Hong Kong, Faculty of Business and Economics
University of Melbourne, Faculty of Business and Economics
HEC Lausanne, Faculty of Business and Economics
University of Amsterdam, Faculty of Business and Economics гэх мэт.

Мэдээж зарим хүн одоогийн байдлыг ЭЗС-ийг задлах талаас нь тайлбарлаж байж болно. Гэхдээ энэ нь өөрөө Галтбаяр захирлын '...хөтөлбөрийн давхардлыг арилгах, олон жижиг сургуулийг нэгтгэх нь зүйтэй' гэдгийн яг эсрэг зүйл юм шиг санагдаж байна. Хэдийгээр ЭЗС-д ажиллагсдын тоо өндөр байж болох ч шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний талаас бол маш жижигхэн байна. Тухайн сургуулиас Томсон Ройтерсын индекстэй сэтгүүлд гарсан нийтлэлд үнэндээ хоёр, гуравхан байна гэж Р.Энхбат багш хэлж байсан. Тэгэхээр бид задран бутрах биш улам нэгдэн нийлэх ёстой.

Олон улсаас бизнес болон эдийн засгийн сургуулиуд нь тусдаа байдаг жишээ ол гэвэл олдоно. Жишээ нь Харвард байж болох юм. Гэхдээ тэдгээр сургуулиудын, мөн оршиж байгаа улсуудын чадавхи нь үндсэндээ асар өндөр түвшинд хүрсэн учраас л тийм байж болдог. Бизнес Сургууль дангаараа байсан ч дотроо маш хүчтэй Эдийн Засгийн Ухааны хэсэгтэй байдаг. Тухайлбал:

Stanford Business School
London Business School
NY Stern School of Business
Fuqua Business School, Duke University

гэх мэт нь бүгд л маш том эдийн засгийн ухааны хэсэгтэй байдаг.

Имайлээ төгсгөхийн өмнө Их Британы Бизнесийн Сургуулиудын үнэлгээний гарын авлагыг хавсаргаж байна. Эндээс та бүхэн өөрсдийн тань салбарт ажиллаж байгаа эрдэмтдийг хэрхэн үнэлж, чансаагаар нь жагсаадаг болон манай сургуульд байж болох бүтцийн нэгжүүдийн талаар харж болох юм.

Хүндтэгэсэн,

Батаагийн Эрдэнэбат


1 comment:

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...