Wednesday, 29 October 2014

Монголын Эдийн Засгийн Холбоо байгуулагдав

Байх ёстой мөртлөө байгуулагддаггүй мэргэжлийн холбоо маань байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад тун баяртай байна! Эдийн засгийн шинжлэх ухааныг Монголд дэлхийн жишгээр нь хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлэл, үйл хэрэгт тань амжилт хүсье!

Эхний үйл ажиллагааных нь зар:



Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Монголын эдийн засгийн холбоо (МЭЗХ) ТББ нь Монгол Улсад эдийн засгийн сэтгэлгээг хөгжүүлж, эдийн засгийн боловсрол, судалгааны ажлыг дэмжих зорилготойгоор 2014 онд байгуулагдсан билээ.

Холбооны үйл ажиллагааны хүрээнд эдийн засгийн цуврал семинарыг тогтмол зохион байгуулж байхыг хичээж байна.

Нээлтийн семинар 10 сарын 30-ны 17:30 цагт МУИС-ийн хичээлийн 4 байрны 407 тоотод болно. Семинарт Английн Манчестерийн их сургуулийн профессор Денис Осборн “Changes in International Business Cycle Affiliations” сэдвээр илтгэл тавина. Та бүхэн МЭЗХ-ны ээлжит семинарт идэвхтэй оролцоно уу.

Жич: Холбооны гишүүнчлэл нээлттэй болохыг мэдэгдье. Та бүхэн дараагийн ээлжит семинаруудыг өөрсдийн байгууллага дээр зохион байгуулах саналтай бол бидэнтэй холбоо барина уу. 


Холбооны үйл ажиллагаа Монголын эдийн засагчдын сүлжээг бэхжүүлэн, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Холбоо барих утас: 89000228 (Б.Соёлмаа), 99901175 (Б.Цогт-эрдэнэ)
МЭЗХ

No comments:

Post a Comment