Tuesday, 17 February 2015

Морь жилийн тайлан

2012 оны 12-р сарын 26-ны энэ бичлэгдээ миний бие Эдийн засаг, санхүүгээрх судалгааны ажил, эрдэмтэд, их, дээд сургууль, судалгааны бүх байгууллагыг бүртгэж, чансааг нь сар бүр дэлхийн олон нийтэд тайлагнадаг IDEAS-т Монгол улсын нэр нийт 196 улсаас 184-т жагсаж, Зимбабве, Куба, Лисото, Ангола, Сири, Лаос улсуудтай эн зэрэгцэж байна хэмээн харамсан бичиж билээ. Уламжлал ёсоор АНУ-ын 50 мужийг  тус бүрийг нь "улс" гэж тооцдог бөгөөд дэлхийн 200 орчим улсаас IDEAS-т огт бүртгэлгүй нь ч бий. Олимпод тамирчид нь ордоггүй улсуудтай нэгэн адил.


Monday, 2 February 2015

Хэрхэн топ-10 PhD in Economics хөтөлбөрт хамрагдах вэ?

Сүүлийн үед нэлээд танилцуулах захидал (reference letter) бичдэг болов. York, New York, Cambridge, Колумбын Их Сургууль гэх мэт рүү. Миний захидлыг хэр тоох эсэхийг нь мэдэхгүй.

Хятад, Сингапур Солонгосчууд бол дэлхийн хамгийн сайн эрдэмтдийг мөнгөөр зодож нутагтаа авчраад нэг хичээл заалгаад дараа нь оюутнууддаа танилцуулах захидал бичүүлж авдаг. Нэгэнт тэр эрдэмтэд нь Нобелын шагналтан энэ тэр байх учир бичсэн танилцуулах захидал нь хаана ч хүндлэгддэг. Оросын Новая Экономическая Школа, Чехийн CERGE-EI ч мөн л тэгэж эхэлсэн, одоо тийнхүү явуулсан оюутнууд нь эргэж ирж байна. Гэхдээ хэнээс ч эрдэм, чадвараараа дутахааргүй болоод.

Дүүхэлзсэн сайхан Араб морь, машин оруулж ирж уралдуулдаг бизнесменүүд маань гэгээрсэн сайхан эрдэмтдийг өөрийн нэрэмжит профессор гэж Монголд урьж авч ирээд, хэдэн монгол хүүхдүүдэд танилцуулах захидал бичүүлдэггүй юм байх даа. Мэдээж заавал эдийн засгийн салбарт биш, заавал гадны хүн биш.