Monday, 2 February 2015

Хэрхэн топ-10 PhD in Economics хөтөлбөрт хамрагдах вэ?

Сүүлийн үед нэлээд танилцуулах захидал (reference letter) бичдэг болов. York, New York, Cambridge, Колумбын Их Сургууль гэх мэт рүү. Миний захидлыг хэр тоох эсэхийг нь мэдэхгүй.

Хятад, Сингапур Солонгосчууд бол дэлхийн хамгийн сайн эрдэмтдийг мөнгөөр зодож нутагтаа авчраад нэг хичээл заалгаад дараа нь оюутнууддаа танилцуулах захидал бичүүлж авдаг. Нэгэнт тэр эрдэмтэд нь Нобелын шагналтан энэ тэр байх учир бичсэн танилцуулах захидал нь хаана ч хүндлэгддэг. Оросын Новая Экономическая Школа, Чехийн CERGE-EI ч мөн л тэгэж эхэлсэн, одоо тийнхүү явуулсан оюутнууд нь эргэж ирж байна. Гэхдээ хэнээс ч эрдэм, чадвараараа дутахааргүй болоод.

Дүүхэлзсэн сайхан Араб морь, машин оруулж ирж уралдуулдаг бизнесменүүд маань гэгээрсэн сайхан эрдэмтдийг өөрийн нэрэмжит профессор гэж Монголд урьж авч ирээд, хэдэн монгол хүүхдүүдэд танилцуулах захидал бичүүлдэггүй юм байх даа. Мэдээж заавал эдийн засгийн салбарт биш, заавал гадны хүн биш.




PhD in Economics хөтөлбөр зохион байгуулахад нэлээд хэцүү юм шиг санагддаг.  Новая Экономическая Школа ч гэсэн одоохондоо ийм хөтөлбөр нээх хэмжээнд хүрээгүй гэж өөрсдийгөө дүгнэж байна (ОХУ-даа топ сургуулийнх нь нэг). Австралиас хэрхэн топ-10 PhD in Economics хөтөлбөрт хамрагдах вэ? гэсэн дараах нийтлэл Монголоос ч гэсэн үзээд алдая гэж байгаа залууст мэдээлэл болох юм байна гэж бодов:

Зөвлөгөө нь энд байна




No comments:

Post a Comment