Sunday, 14 June 2015

Мөнгөний Бодлогын Ач Холбогдол

Одоогоор Монгол улсын No.1 эдийн засагч Др. Лхагвасүрэн мөнгөний бодлогын талаар ийнхүү зөвлөжээ:

'Сүүлийн 50 жилд макро эдийн засаг болон эдийн засгийн бодлогын талаар гарсан хамгийн нөлөө бүхий өгүүлэл: Милтон Фрийдман, 1968, "Мөнгөний Бодлогын Ач Холбогдол."
Өнөөдөр дэлхийн улсуудын төв банкуудын явуулж байгаа бодлогыг ойлгохын тулд энэ өгүүлэлийг ойлгох хэрэгтэй.


Хэрэв энэ өгүүлэлийн эхний өгүүлбэрийг ойлгохгүй бол, монголчууд бид хоорондоо эдийн засаг ярихад их хэцүү.'


Түүний бүтээл мөнгөний онолын салбарын тэргүүлэх эрдэм шинжилгээний сэтгүүл болох Journal of Monetary Economics-д хоёр дох удаагаа нийтлэгдэж байгаа бөгөөд энэ нь монгол хүн дэлхийн улсуудын хэрэгжүүлж буй мөнгөний онолыг бичилцэж байгаа гэсэн үг юм.

АНУ-ын төв банкны тэргүүн асан Бен Бернанке уг сэтгүүлд 3 өгүүлэл, одоогийн ерөнхийлөгч Жанет Йелэн нэг өгүүлэл нийтлүүлсэн байдаг.

No comments:

Post a Comment