Monday, 14 September 2015

Ханс Вернер Зин Монголд

Герман бол том улс. Эдийн засгийн амжилтаар нь дэлхийн хоёр супер үндэстний нэг гэдэг үе байсан, одоо ч гэсэн давгүй л байна өгөө нь Япон).

Одоогоос яг 2 жилийн өмнө Германы эдийн засагч Ханс Вернер Зин МУИС-ийн ЭЗС дээр зочилсон бөгөөд бидэн дээр ирдэг 

болоод байсан нэр хүндтэй эдийн засагчдын нэг. Тэрээр одоо улсдаа 2-т, дэлхийд 84-т жагсаж байгаа хүндтэй эрдэмтэн. Нобелын шагналтнууд болох Роберт Шиллер уг жагсаалтын 96-д, Роберт Мертон 108-д харагдана.  Түүний лекцийг МУИС-ын 5-р байрны заал дүүрэн хүмүүс (бараг 30% нь) гадныхан сонссон, дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч нэлээд цацагдсан. Түүний Монголын Эдийн Засаг сэтгүүлд өгсөн ярилцлага тун сонирхолтой. Ялангуяа дээд боловсролын чанар бол Монголд технологийн хувьсгал гаргаж болох салбар гэдэг санаа нь тун таалагдсан. Мөн интернетээр ч нэлээд мэдээлэл байгаа юм байна: 1 , 23456УИХ-ын хоёр ч гишүүн энэ хүнтэй холбоотой ярилцлага өгч байсанжилийн дараа нь, 2 жилийн дараа нь бас. 

Үндэсний Шуудан сонины сурвалжлагч Батсүхийн Ууганбаяр мөн аятайхан ярилцлага хийсэн. Дараа нь бусад хүмүүс эх сурвалжаа дурдахгүйгээр хуулаад байсан нь тун таагүй. 

УИХ-ын гишүүн Оюунхорол түүний ярилцлагыг ойлгож дүгнэхдээ: "Монгол улс хурдан давхидаг гөрөөс гэж нэрлэгддэг байснаа больж мөлхдөг яст мэлхий болох бий гэсэн айдас дэлхий нийтэд ч байна. Ингэхээр танай улсын Засгийн газраас гадныханд түгээх мессеж, үйл хөдлөлөө хянаж, чамбай хандах чухал гэж дүгнэсэн байна лээ" хэмээжээ. 

Энд маш том алдаа байгаа юм. Манайхныг үйл хөдлөлөө хянаж, чамбай хандах талаар асуудал алга. Харин гөрөөс, яст мэлхийн хувьд тэс ондоо зүйл болсон, сурвалжлагч нар алдаа гаргасан байсан. Энэ хоёр амьтны талаар лекцэн дээр Зин өөрөө яриагүй, харин асуулт хариултын хэсэгт Азийн Хөгжлийн Банкны нэг хүн дурдаж байсан. Түүний санаа нь Монгол улсын эдийн засаг гөрөөс мэт хэт хурдан үсчсэн биш, харин сайтар бодож тунгаасан бодлого, стратегид тулгаарласан "чамбай" өсөлттэй байх хэрэгтэй байна гэсэн зүйл. Гөрөөстэй харьцуулахад яст мэлхий мэт удаан, гэхдээ урагшаа бөгөөд тогтвортой. 

Өөрөөр хэлбэл, танай улс одоохондоо маш үзэсгэлэнтэй охин шиг байна, гэхдээ мини юбка өмсчихөөд шүлэнгэтсэн хүмүүсийн анхаарал татаад гүйгээд байж болохгүй гэсэн санаа. Надад тун зөв л санагдсан, ялангуяа хэдхэн жилийн өмнө 17.3% байсан өсөлт одоо 3%-д ч хүрэх нь үү үгүй гэж хүлээгдэж байгаа үед. Тэр хэт өндөр өсөлт нь шавхагдах баялаг, гаднаас авсан арилжааны зээл (хөнгөлттөй бус) дээр тулгуурлаж байгаа үед. Монголчууд бушуу туулай борвиндоо баастай гэж хэлдэг. Зөв бодлого нь уул нь Зиний зөвлөсөнчлөн орж ирсэн орлогоо хүмүүн капиталдаа, тухайлбал боловсролын тогтолцоогоо дэлхийн жишигт хүргэж эдийн засгийн тулхтай өсөлтөд хүргэх. Ганцхан удаа л цэцэглээд хагдрах гоо үзэсгэлэнгээ үүрдийнх мэт загналгүй, толгойдооо юм хийж байсан нь дээр гэсэн үг. Үүдэн хоёр шүд чинь унаад ирэхийн цагт, үстэй хар толгой чинь цайраад ирэхийн цагт яахаа урьдаас сайн бодох ёстой. 

Ярилцлага 12 гаруйхан минут үргэлжилнэ, 8%-ийн орон сууцны зээл, хот төлөвлөлт, тансаг хэрэглээ мэтийн асуудлаар ярилцана. Эдийн засагт сонирхолтой бол сонсчиход огт илүүдэхгүй гэж бодлоо. Youtube видео-нд түүний нэг зургийг оруулав. Авсан хүний нэр нь байхгүй байсан учир талархал илэрхийлж чадсангүйдээ хүлцэл өчье.   

No comments:

Post a Comment