Wednesday 7 October 2015

Хамтдаа бүтээж буй бидний түүх: МЭЗХ-ны хурал, семинарууд болон слайдууд

1990-ээд оны эхэнд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол улсын эдийн засгийн шинжлэх ухааны судалгааны чадавхи чамлахааргүй түвшинд хүрчээ. Энэхүү чадавхийг эрэмбэлдэг ИДEАС (IDEAS) байгууллагын жагсаалтаар Монгол улс бидэнтэй хамт түүхэн шилжилт хийсэн Казахстан, Киркизстан, Гүрж, Серби, Узбесктан, Беларус гэх мэт хуучин социалист улсуудыг нэгэнт ардаа орхижээ. Хүн амын тоо цөөн, төр засгийн, бизнесийн байгууллагуудын болон бусад дэмжлэг харьцангуй сул байхад ч бид ийм амжилтанд хүрсэн нь Монголчуудын харьцангуй давуу талыг илэрхийлж буй нэг үзүүлэлт мөн билээ. Монголд харъяалалтай хэмээн бүртгүүлж, дээрх байр эзлүүлсэн 8 эдийн засагчдаа, баярлалаа! 



Хараахан бүртгүүлээгүй мэргэжил нэгт нөхөд маань энд бүртгүүлж уг шинжлэх ухаан Монголд өргөнөөр дэлгэрч буйг дэлхийн олон нийтэд мэдэгдүүлэн, улсынхаа нэр хүндийг өсгөж, эдийн засаг болон түүнтэй холбоотой салбараар гадагшаа сурах гэж буй залуустаа дэмжлэг үзүүлэхийг дахин уриалмаар байна! Гадаадад ажиллаж, сурч буй эдийн засагчид маань Монголд харъяалалтай байгууллагад 1% харъяалалтай гэхэд л монгол эдийн засагчийн тоо нэгээр нэмэгдэх болохыг анхаарч, бидэнтэй цаашид хамтран ажиллана гэж найдаж байна (жишээ нь амралтаараа ирэхдээ хэдэн лекц уншиж болно ;)). 

Байгаа чадавхиа алдчихалгүй улам бүр өсгөх, Монголын нийгэм, эдийн засаг дахь хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, ололт амжилтыг нь олон нийтэд түгээх, сурталчлах зайлшгүй шаардлагатай байгаа билээ.  Тиймээс ч Монголын эдийн засгийн холбооноос (МЭЗХ) 2 долоо хоног бүр мэргэжлийн семинарыг, мөн жилийн нэгдсэн хурлыг 3 удаа зохион байгуулаад байгаа. 



Эдгээр нь эдийн засгийн боловсролын асуудалд өндөр ач холбогдол өгөн, их дээд  сургуулиудын хөтөлбөрийг өндөр хөгжилтэй улсуудынхтай ойртуулах, мөн эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн судалгааны ажлуудыг шүүн хэлэлцэх зорилготой.

Холбооны гишүүнийх нь хувьд семинар, хуралд тавигдсан илтгэл, судалгааны ажлуудын талаарх мэдээллийг сурталчлах зорилгоор доорх жагсаалтыг хөтөлж байхаар шийдэв (МЭЗХ өөрийн гэсэн ажилтантай болтол :)). Эдгээр ажлаас зарим нь аль хэдийн эдийн засгийн шинжлэх ухаанаарх дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний тэргүүлэх сэтгүүлүүдэд Монголын нэрийг гарган хэвлэгдэж эхэлснийг дурдахад таатай байна. 

Монгол эдийн засагчид зөвхөн дотоодын нийгэм, эдийн засгийн асуудлуудаар хязгаарлагдахгүй, бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудлуудыг ч судлан шинжилж буй бөгөөд та ч гэсэн өөрийн ажлаа хурал, семинарт нь танилцуулж хамтран ажиллана гэж найдаж байна. Хурал, семинар ямар ч үнэ төлбөргүй, бүгдэд нээлттэй учир өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй хэн бүхний хувьд алдаж боломгүй боломж юм.


ОгнооИлтгэгчБайгууллагаСэдэв
2016.05.20Батбэхийн СоёлмааМУИСМэргэжил олгох сургалтын залуучуудын ажил эрхлэлтэнд үзүүлэх богино болон дунд хугацааны нөлөөг үнэлэх нь
2016.05.06А. ДолгионМонголын Хараат бус Судалгааны ИнститутМонголын онцлогт тохирсон нийгмийн нягтралын судалгааны арга зүй, индикаторыг тодорхойлох нь
2016.04.22Д. ОюунбадамНээлттэй Нийгэм ХүрээлэнБайгалийн баялаг ихтэй орны худалдааны бодлого: Дэлхийн худалдааны байгууллагаас Монгол Улсад хийсэн үнэлгээ
2016.03.25С. СанжжавСангийн яамны Эдийн засгийн бодлогын газарМонгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
2016.03.11Д. ТүвшинжаргалСЭЗДСХэлцлийн зардал ба засаглалын механизм
2016.02.26О. Эрдэнэ-ӨрнөхИБУИНВУ-ын Иоркийн их сургуулийн магистрДэлхийн эдийн засгийн шокийн Монголд үзүүлж буй нөлөө: Глобал VAR загвар
2015.12.11Байвалын БатхишигНутаг ТүншлэлЗудын сургамж: Монгол орны бэлчээрийн нийгэм-экологийн системийн эмзэг байдал ба нөхөн сэргээх чадамж
2015.11.27Гунгаагийн БумчимэгМонголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвОрон сууцны зах зээл ба барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал
2015.11.13Дашцэрэнгийн ХашбаатарМУИСОлон хэмжээст хувьсагчаас гол хүчин зүйлсийг тодорхойлох нь
2015.10.30Алтансүхийн ГантунгалагМонгол Улсын Хөгжлийн банк, МУИСБүтцийн өөрчлөлттэй үед хугацаан цувааг таамаглах
2015.10.16Уламбаярын ЭнхбатСангийн ЯамНэгдсэн түрүүлэгч индикатор - 2015 оны 8 сарын байдлаарх танилцуулга
2015.10.02Болдбаатарын МягмарсүрэнМУИССанхүүгийн хүртээмжтэй байдал ба эдийн засгийн өсөлт
2015.09.18Douglas CampbellNew Economic SchoolThe Rise in Inequality: Technology and Trade, or History and Taxes? (Тэгш бус байдлын өсөлт: Технологи ба худалдаа юу? Түүх ба татвар уу?)
2015.07.03Нямдашийн БатсайханУдирдлагын академи ЭНЕРГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛУУД: АЛДАГДСАН АЧААЛЛЫН ҮНЭ ЦЭНЭ
2015.07.03Б. АлтанцэцэгМУИС МЭРГЭЖИЛ ОЛГОХ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН ЗАЛУУЧУУДЫН АЖИЛ ЭРХЛЭЛТЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙГ САНАМСАРГҮЙ ТУРШИЛТЫН АРГА ХЭМЖИХ НЬ
2015.07.03Туваандоржийн ПүрэвдоржФранцын үндэсний статистикийн шинжилгээний их сургууль ТАНИГДААГҮЙ БАЙЖ БОЛОХ ЗАГВАРЫГ ХАМГИЙН ИХ ҮНЭНИЙ ХУВЬ БҮХИЙ АРГААР ҮНЭЛЖ, ДҮГНЭЛТ ХИЙХ НЬ
2015.07.03Батбэхийн СоёлмааМУИС МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ СЕМИНАРЫН ЭХНИЙ ЖИЛИЙН ТАЙЛАН 
2015.07.03Г. РагчаасүрэнБ. ЭрдэнэбатД. ЛхагвасүрэнГэрэгэ Партнерс, МУИС, Конкордиа их сургууль ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛ 
2015.07.03Д. ХашбаатарХитоцүбашгийн их сургууль ОЛОН ХЭМЖЭЭСТ ЗАГВАРТ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ТООГ ХАМГИЙН ИХ ҮНЭНИЙ ХУВИЙН АРГААР ИЛРҮҮЛЭХ НЬ 
2015.07.03Батаагийн ЭрдэнэбатМУИС БОГИНО ХУГАЦААТ ХҮҮ, ИНФЛЯЦИ, ӨСӨЛТ ГУРВЫН ХООРОНДЫН ХАМААРАЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТҮҮД, ИХ БРИТАНИЙ 1820-2014 ОНЫ ТООН МЭДЭЭЛЛЭЭС ГАРЧ БУЙ БАРИМТ
2015.07.03А. АмаржаргалХУИС УУЛ УУРХАЙН САЛБАРЫН МОНГОЛ УЛСЫН ОРОН НУТГИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ 
2015.07.02Х. Цэвэлмаа, Б. ТүвшинтөгсМУИСМУИС-ИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХӨГЖИЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
2015.07.02Л. ЭнхжаргалБостоны их сургууль МИЧИГАНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
2015.07.02Туваандоржийн ПүрэвдоржФранцын үндэсний статистикийн шинжилгээний их сургууль МАКГИЛЛИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
2015.07.02Ц. Батсүх, Д. ГансүлдСЭЗДС СЭЗДС-ИЙН БИЗНЕСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХӨГЖИЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ , нэмэлт
2015.07.02Б. УндралБостоны их сургууль ЯПОНЫ ХИТОЦҮБАШИ ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
2015.07.02Д. Пүрэв, Ө. АмарХААИС ХААИС-ИЙН БИЗНЕСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХӨГЖИЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛнэмэлт
2015.07.02Галиндэвийн РагчаасүрэнГэрэгэ Партнерс ХХК ИХ БРИТАНИЙ ИХ СУРГУУЛИУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ 
2015.07.02Г. ЦагаачДээд боловсролын шинэчлэлийн зөвлөх үйлчилгээ төсөл СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ
2015.07.02Д. ОтгонбаатарУИХ-ын Төсвийн Байнгын Хороо УЛСЫН ТӨСВИЙН ЧИГ ХАНДЛАГА 
2015.07.02Ю. Гэрэлтуяа, С. ЖавзандуламМонгол банк ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
2015.07.02Б. ИтгэлНова Терра ХХК АНУ-ЫН ДУНД СУРГУУЛИЙН ТУРШЛАГА
2015.07.02Д. БолдбаатарМонгол банк МОНГОЛБАНКИНД АЖИЛЛАЖ БУЙ ЭДИЙН ЗАСАГЧДЫН АЖЛЫН ОНЦЛОГ, ТЭДЭНД ТАВИХ ШААРДЛАГА
2015.07.02Ж. ГанбаярСангийн яам ТӨГСӨГЧДИЙН САНГИЙН ЯАМАНД АЖИЛЛАХ БОЛОМЖ, ТЭДНИЙ ТУРШЛАГА 
2015.07.02Дамбын ЛхагвасүрэнМонголын Эдийн Засгийн Холбооны Тэргүүн, УИХ-ын Даргын Эдийн Засгийн Бодлогын Зөвлөх; МУИС, Конкордиа их сургууль МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ 
2015.06.03Ken SmithMillersville University Urban-Rural Inequality in Mongolia: Economic vs Subjective Divides (Монгол дахь хот болон хөдөөгийн тэгш бус байдал: Эдийн засгийн болон субьектив хуваагдал) 
2015.05.20Д. БаярмааМУИС Мэргэжил олгох богино хугацааны сургалтын залуучуудын ажилгүйдэлд үзүүлж буй нөлөөллийг туршилтын аргаар үнэлэх нь
2015.05.06Ц. АмартүвшинМУИС Ядуурлын судалгааны арга зүйн асуудалд 
2015.04.29Denise OsbornSecretary General of the Royal Economic Society, University of Manchester, University of Tasmania On trend-cycle-seasonal interactions (Тренд, мөчлөг, улирлын хэлбэлзлийн харилцан нөлөөлөл)
2015.04.22Н.ЦэрэнсодномLSE-г улс төр эдийн засгийн ухааны магистрийн зэрэгтэй төгсөгч Уул уурхайд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх, баялгийн хараалаас зайлсхийх бодлого: Ботсвана улсын жишээн дээр 
2015.04.08Э.Гантуяа, З.МанлайбаатарҮндэсний статистикийн хороо, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI) Эдийн засгийн судалгаанд хэрэглэгддэг тоон өгөгдөл: шинж чанар, цуглуулах аргачлал, эх үүсвэр 
2015.03.25Нинжбатын УуганбаатарМУИС Математикжсан эдийн засгийн удиртгал 
2015.03.11Галиндэвийн РагчаасүрэнГэрэгэ Партнерс ХХК Монгол дахь CGE загварын хөгжил 
2015.02.25Батаагийн ЭрдэнэбатМУИС Өсөлт, инфляци, хүүний хувийн хоорондын хамаарал: 180 жилийн тоон мэдээллээс
2015.02.04Д. ЭрдэнэбулганЭдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн Nash Implementation on Lexicographic Semiorder
2015.01.21Б. Алтанцэцэг "МУИС Мэдээлэл боловсруулах хязгаарлалт бүхий багцын сонголт 
2015.01.07Доржийн ДолгорсүрэнУдирдлагын академи Чөлөөт шилжилт хөдөлгөөнтэй нийтийн нэгдмэл нөөц: Монгол ба АНУ-д зохион байгуулсан эдийн засгийн туршилтын үр дүнгээс
2014.12.24Б.Алтанцэцэг, Д.Лхагвасүрэн, Б. ЭрдэнэбатМУИС Эдийн засгийн хичээл дээр оюутнуудыг багаар ажиллуулах аргачлалЭдийн засгийн сэтгүүлд нийтлүүлэхэд анхаарах зарим зүйлсСудалгаа, сургалтад ашиглаж болох онлайн эх сурвалжууд, сэтгүүлийн тухай
2014.12.10Saurabh SinhaUNDP, Mongolia Growth and Inequality in Mongolia: What role for policy? (Монголын эдийн засгийн өсөлт болон тэгш бус байдал: Бодлого ямар үүрэгтэй вэ?)
2014.11.26Ц. Батсүх СЭЗДС Монгол улсын улс төр, эдийн засгийн хос шилжилтийн шинжилгээ 
2014.11.06Дамбын ЛхагвасүрэнМУИС A Dynamic Analysis of Sectoral Mobility, Worker Mismatch, and the Wage-Tenure Profile
2014.10.30Denise OsbornSecretary General of the Royal Economic Society, University of Manchester, University of Tasmania Changes in International Business Cycle Affiliations (Олон улсын бизнесийн мөчлөгийн харилцан хамааралд гарч буй өөрчлөлтүүд)

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...