Thursday, 8 February 2018

МУИС-ийн Эдийн засаг 94-т

Тилбургээс гаргадаг эдийн засгийн салбараарх их сургуулиудын чансааны жагсаалтын шинэ дугаар гарчээ. МУИС Ази тивдээ топ 94, дэлхийд  675-д жагсчээ (дэлхийд нийтдээ 26 мянга гаруй, Азид 12 мянга гаруй, АНУ-д 2600 гаруй дээд боловсролын байгууллага бий гэсэн тооцоо байдаг). 

Saturday, 20 January 2018

Араатан (predatory) хэвлэлийн компани гэж юу вэ?

Өчигдөрийн Өдрийн сонинд "Миний номын мэдлэг дэлхийн шинжлэх ухааны түвшинд хүрсэн" гарчигтай, Монгол улсын төрийн шагналт, гавъяат эмч, доктор, профессор хүний ярилцлага гарчээ. Хэвлэлийн Lambert хэвлэлийн компаниас түүний гурав дахь номыг хэвлэсэнтэй уг ярилцлага, гарчиг холбоотой ажээ. Энэхүү нийтлэлээр гадаадын хэвлэлийн компани бүхэн дэлхийд нэр хүндтэй гэсэн үг биш гэдгийг анхааруулахыг зорилоо.