Friday, 30 October 2015

Шалгалтан дээр хуулбал, хууран мэхлэвэл 7 жил хүртэл хугацаагаар шоронд хоригдоно

2015 оны 11-р сарын 1-ээс Хятадад мөрдөгдөж эхлэх хуульд ийнхүү заажээ. Шалгалтандаа өөрийнхөө оронд өөр хүн оруулсан тохиолдолд

Saturday, 24 October 2015

Өөрийн бодол өөртөө зөв: Монгол багшийн шавьдаа бичсэн захидал

Пунцагийн Батаа:

Нэгэнт ам нээсэн болохоороо сэдвээсээ жаахан хадуурахад манай томчууд дотор өөрийн өвөрмөц онцлогийг хайхрахгүй, бусдын ном, тархи, амаар боддог, ажилладаг хүмүүс цөөнгүй байдаг нь манай улсын хөгжил, үндэсний өвөрмөц онцлогт муугаар нөлөөлж байна гэж би боддог, энэ талаар оюутнуудад их учирлаж хэлдэг юм. Хэдэн жишээ дурдъя.

Thursday, 22 October 2015

Их, дээд сургуульд залхуу хулчгарууд сурдаггүй, харин зоригтнууд сурдаг

Пунцагийн Батаа: Оюутан залуусдаа миний хэлдэг үг 


Энд би нэгд, нэгдүгээр ангийн оюутнуудад зориулсан “Сурахад суралцах нь” гэсэн ярианы сэдэв, хоёрт, хичээлийн явцад оюутан нартаа олонтоо хэлдэг сургамжийн үгнээсээ оруулж байна. 

“Сурахад суралцах нь” гэсэн ярианы сэдвийн гол санаа гэвэл: 

Их, дээд сургуульд сурна гэдэг нь хүнд хөдөлмөр байдаг. Ийм хүнд хөдөлмөр хийхийн тулд сурах арга барилд суралцах ёстой. Үүнийг сурахад суралцах гэж ойлгож болно. Сурахад суралцана гэдэг нь: 

Sunday, 18 October 2015

Нүд үнэнч, чих худалч. Үгүй хоёулаа худалч. Нэг завинд (нийгэмд) байгаа Монголчууд

Толгойдоо юм хийхдээ тун болгоомжтой байгаарай, учир нь түүнийг та хэзээ ч буцаан гаргаж чадахгүй.   -Томас Волзей (1471-1530)

Танаас би нэг шалгалт авъя. Дараах бичлэгийг үзээд цагаан хувцастай баг хэдэн удаа бөмбөг дамжуулж байгааг тоолоорой: бичлэг (энэ таалагдвал Лорд Смитийг хэн алсан болохыг олоорой: бичлэг). Гол сургамж нь бид аливаа зүйлээс харахыг хүсэж байгаа зүйлээ л хардаг. Ингэхдээ маш чухал зүйлсийг орхигдууах нь олонтаа (эхний бичлэг дээрх бүжиглэж байгаа баавгай).

Tuesday, 13 October 2015

Петрочайна ба Монгол


Өчигдөр Хонг-Конг, Нью Йоркийн хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй, 1.5 их наяд америк долларын зах зээлийн үнэлгээтэй Петрочайна компаний тэргүүн асан 16 жилийн ял авав. Жианг Жиемэн Петрочайна болон түүний эх компани болох Хятадын үндэсний газрын тосны корпорацийг (ХҮГТК) тэргүүлж байх үедээ авилга авсан, 

Wednesday, 7 October 2015

Хамтдаа бүтээж буй бидний түүх: МЭЗХ-ны хурал, семинарууд болон слайдууд

1990-ээд оны эхэнд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол улсын эдийн засгийн шинжлэх ухааны судалгааны чадавхи чамлахааргүй түвшинд хүрчээ. Энэхүү чадавхийг эрэмбэлдэг ИДEАС (IDEAS) байгууллагын жагсаалтаар Монгол улс бидэнтэй хамт түүхэн шилжилт хийсэн Казахстан, Киркизстан, Гүрж, Серби, Узбесктан, Беларус гэх мэт хуучин социалист улсуудыг нэгэнт ардаа орхижээ. Хүн амын тоо цөөн, төр засгийн, бизнесийн байгууллагуудын болон бусад дэмжлэг харьцангуй сул байхад ч бид ийм амжилтанд хүрсэн нь Монголчуудын харьцангуй давуу талыг илэрхийлж буй нэг үзүүлэлт мөн билээ. Монголд харъяалалтай хэмээн бүртгүүлж, дээрх байр эзлүүлсэн 8 эдийн засагчдаа, баярлалаа! 


Sunday, 4 October 2015

Багш нарын баяр, Монгол эр хүн болон "integrity"

Өмнөх сарын нийтлэлийн маань дараа Шинэ Зеландаас нэгэн уншигч "Би аавын чинь номуудыг авъя гэж бодоод байгаа юм, ямар ном бичсэн болон хаанаас авах боломжтой талаар мэдээлэл өгөөрэй" гэсэн зурвас үлдээсэн байв.

Эцэг маань гавъяат багш. Хүн төрөлхтний түүхэн дэх бүхий л амжилттай нийгмүүд сайн багш нар дээр тургуурласан байдаг.  "Шавийн эрдэм багшаас эхтэй" гэсэн Монгол ардын зүйр үг бий. "Хэрэв та жилийн л төлөвлөгөөтэй байгаа бол будаа тарь, хэрэв та 10 жилийн л төлөвлөгөөтэй байгаа бол мод тарь, хэрэв та насан туршийн төлөвлөгөөтэй байгаа бол ард түмэндээ боловсрол олго" гэсэн Хятад ардын зүйр үг байдаг. "Мянган өдрийн турш бие даан хичээнгүйлэн суралцахаас нэг өдрийг сайн багштай өнгөрөөсөн нь дээр" гэсэн Япон ардын зүйр үг бас бий. Цаашид ч гэсэн аль сайн багштай нийгмүүд нь л оршин тогтнох болно гэж үзэж байгаа.